Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмжийг боловсруулсныг хүргэж байна.
Эцэг, эхчүүдэд:
• Хүүхдэдээ "КОВИД-19", хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах,
• Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин),
• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт),
• Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох,
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах,
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх,
• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах,
• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх.