Төв аймаг нь хамгийн олон буюу 97 багтай.
Засаг захиргааны анхан шатны нэгж багийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Явуулын төв”-ийн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд 2017-2019 онд 12 сумыг багийн “Явуулын төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж байсан бол өнөөдөр Төв аймгийн Аргалант, Архуст, Баяндэлгэр, Заамар, Мөнгөнморьт, Цээл зэрэг 6 суманд иж бүрдлийг хүлээлгэн өглөө.
Аймгийн хэмжээнд 18 сум багийн "Явуулын төв"-ийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Багийн явуулын төвийн иж бүрдэлд 8 нэр төрлийн тоног төхөөрөмж буюу 5х9 хэмжээтэй асар, 6 ширээ, 10 сандал, цахилгааны эх үүсвэр болох мотор, чанга яригч /дефузер/, зөөрийн компьютер, 3 үйлдэлт хувилагч, экран дэлгэц зэрэг багтаж байгаа юм.