Газрын харилцааны өдрийг угтан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шалгаруулах болзолт уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан байна.
Тус уралдааныг “Хаягийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “Хот, тосгон, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний файл хөрвүүлэх” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Тэргүүн байрт Төв аймгийн ГХБХБГ шалгарчээ.
Харин удаах байрт Дундговь аймгийн ГХБХБГ, Булган аймгийн ГХБХБГ, Баянхонгор аймгийн ГХБХБГ, Дорнод аймгийн ГХБХБГ шалгарсан байна.