Төв аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ.
Өнгөрсөн 2016-2019 онд 62 багийн эмч нарыг мотоциклоор, 22 сумын эрүүл мэндийн төвийг автомашины парк шинэчлэлд хамруулснаар нийт сумдын 88.5 хувийг түргэн тусламжийн авто машинтай болсон.
Дээрх ажлын үргэлжлэл болгож аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвийн 34 сая төгрөгийн өртөг бүхий шинэ түргэн тусламжийн автомашин авч өгснийг хүлээлгэн өглөө.
2020 он гарсаар Борнуур сумыг түргэн тусламжийн автомашинтай болгосон бөгөөд цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн, Алтанбулаг сумдын түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг хийх юм.