Төв аймгийн Өндөрширээт сумын хэрмэн дэнжийн гүүрний жижиг арлын далан 2011 онд үерийн улмаас сэтэрч Баянтуулын нэгдүгээр багийн иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болж уг даланг Баянтуул нэгдүгээр багийн иргэд 2013, 2017 онд өөрсдийн хүч, хөрөнгөөр засварлаж янзалсан боловч 2019 онд хүчтэй үерийн улмаас засварлагдахааргүй болжээ.
Иймээс Баянтуул нэгдүгээр багийн иргэд өөрсдөө санал, санаачилга гарган хуучин жижиг гүүр байсан суурин дээр 21 метр урт, 3м өргөн гүүр барихаар төлөвлөн гүүрний ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц 60 хувьтай байна.
Уг ажилд багийн 84 иргэн, 13 портер машин оролцож байгаа талаар Өндөрширээт сумын ОНИМТ-ийн ажилтан мэдээллээ.