Зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр,
Зургадугаар сарын 5-нд билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа билээ.
Л.Тэрбишийн зурхайд 2020 оны зуны тэргүүн сарын шинийн 15 зургадугаар сарын 5-ны өдөр таарч байна. Энэ нь Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг билэгт сайн өдөр аж.
Энэ өдрийг Бурханы шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.
Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон тэмдэглэж байна.
Иймээс ирэх долоо хоногийн даваа, баасан гарагт бүх нийтээр амрах юм.