Цаг үеийн мэдээ

       Олимпын хошой аварга, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга Коби Брайант нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан билээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, сагсанбөмбөгчний хувийн нисдэг тэрэг Лос-Анжелес хотоос холгүй осолдсон бөгөөд түүнтэй хамт  13 настай охин Жанна Мария явж байсан юм. 

     Тэгвэл Кобигийн зүүж, хэрэглэж байсан бөгж дуудлага худалдаагаар 206,000 доллараар зарагдсан тухай мэдээлэл байна.  Алдарт сагсанбөмбөгчний бөгж 206,000 доллараар үнэлэгдсэн нь сугалааны анхдагч үнээс 14 дахин их үнэлэгдсэн дүн аж. 

  

      Энэ бөгж Лэйкерст NBA-д түрүүлэхэд өгсөн бөгжний яг хуулбар бөгөөд 21 настай Коби 2000 онд авч байсан юм байна .

      Анхны цолоосоо хойш тэрээр эцэг эхдээ бэлэглэхээр хоёр  бөгж нэмж захиалжээ. Бөгж нь 14 каратын алтаар хийгдсэн бөгөөд 40 ширхэг алмааз эрдэнэ орсон байна. 

Хөрвүүлсэн: Р.Сайхан–Уул