Цаг үеийн мэдээ

 

БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс үйл ажиллагааг нь сэргээгээд удаагүй байсан 250 гаруй сургуулиа дахин хаасан байна. Сурагчид гэрээсээ дахин цахимаар хичээллэхээр болсон байна.

Өмнөд Солонгос улс хэдэн сарын турш хаалттай байсан танхимын сургалтыг өнгөрсөн 7 хоногоос шат дараалалтайгаар нээж эхлээд байсан юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс сурагч бүр амны хаалт зүүж, халуунаа шалгуулж, хоорондын зайг барьж, тусгаарласан ширээнүүдэд сууж байсан юм.

 

Пүрэв гарагт Өмнөд Солонгост халдварын 79 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн 2 сарын хугацаан дахь хамгийн их тохиолдол юм. 68 тохиолдол нь дотоодоос халдварлагдсан бол 11 тохиолдол нь гадны орноос зөөвөрлөгдсөн юм байна. Ингэснээр тус улсад нийт халдварын тохиолдол 11344 болж, 269 хүн нас бараад байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа