Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад коронавирусний халдвараар 4706 хүн амиа алдсан байна. Энэ нь цар тахлаар 4638 иргэнээ алдсан БНХАУ-ыг гүйцсэн тоо юм.

Ковид-19 халдвар хурдацтай тархаж байгаа Энэтхэг улсад зөвхөн сүүлийн нэг хоногт халдварын 6566 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт халдварлагсдын тоо 160 мянга орчимд хүрээд байна. Энэтхэг улс  халдварын тохиолдлоороо хэдэн долоо хоногийн өмнө Хятадыг гүйцсэн юм.

Мэргэжилтнүүд Энэтхэгт халдварын оргил үе эхлээгүй 6, 7 дугаар саруудад халдварын тархалт оргил үедээ хүрнэ хэмээн үзэж байгаа юм байна.

Эх сурвалж:BBC