Цаг үеийн мэдээ

      Турк улсад суралцдаг  Солонгос залуу И Жү Хуан эх орондоо ирсэн даруйдаа өндөр халуурч улмаар  тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Тэрээр эмнэлэгт 42 дахь хоногтоо хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд коронавирусний халдвараар өвдсөн үеийн өвдөлт, сэтгэл гутрал, эдгэрэхийн чин хүсэл зэрэг олон зүйлсийг бусдад анхааруулж хэлэхээр блог нээж, өдөр өдрийн тэмдэглэлээ цувралаар явуулж байгаа аж.

     Түүний тэмдэглэлээс анхаарал татаж буй зүйл бол коронавирусний эсрэг эмчилгээнд хэрэглэж буй шинэ эмийн туршилтын тухай юм.  Эмч нар түүнээс туршилтын журмаар  Калетра хэмээх эмийг хэрэглэх тухай хүссэн байна.  Уг эм өмнө нь ДОХ–ын эсрэг эмчилгээнд хэрэглэгдэж байсан эм юм байна. 

     Хорь гаруй настай залуусын  дархлал маш сайн байдаг ч энэ вирус бол хэнийг ч сөхрүүлж чаддаг болохыг тэрээр өгүүлжээ. Тэрээр эмийн туршилтыг зөвшөөрсөн ч түүний ходоод уг эмийг шингээх чадваргүй маш эмзэг болсон тул эмч нар  эмчилгээнд дахин шинэ эм ашиглахгүй байхыг анхааруулсан хэмээжээ.  

    Хүү эдгэрч байгаа ч  маш өндөр халуурах явцад түүний булчин, яс арав хоногийн турш аймшигтай өвдөлт өгч, тэсвэрэлхэд бэрх байсан тухай бичсэн байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, амны хаалтаа зүүж, ариун цэврээ сайн сахихыг захижээ. 

 

Таны сурталчилгаа