Цаг үеийн мэдээ

Дональд Трамп төгсөгч оюутнуудыг БНХАУ-ын армитай холбоотой хэмээн үзээд визийг нь цуцлахаар төлөвлөж байгаа хэмээн мэдээлжээ.

Тус төлөвлөгөөг энэ долоо хоногтоо багтаан зарлаж магадгүй бөгөөд нийт 3000-5000 хятад оюутанд хамаарч болзошгүй гэнэ.

АНУ, БНХАУ хоёр Хонгконгийн асуудлаас болоод үл ойлголцолтой байгаа билээ. Тухайлбал, Бээжин Хонгконгод шинэ хууль хэрэгжүүлэх нь Хонгконгийн эрх чөлөөг боож, олон улсын эдийн засгийн төв байхыг нь болиулна хэмээн өрнийн орнууд эмээж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх шийдвэр батлагдвал АНУ-д байгаа хятад оюутнуудын виз цуцлагдаж, нутаг буцах бол АНУ-аас гадна буй хятад оюутнууд АНУ-д очих эрхгүй болох гэнэ.

АНУ-ын их сургууль, коллежуудад суралцаж байгаа зарим хятад иргэд тагнуулын хэрэгт сэжиглэгдсэнээс болж АНУ дахь тагнуул, оюуны өмчийн гэмт хэргийг таслан зогсоох  зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж. 

Таны сурталчилгаа