Цаг үеийн мэдээ

Грек улс ард иргэдээ коронавирусний халдвараас хамгаалах зорилгоор бүх нийтийг хамарсан сүрьеэгийн вакцинжуулалтыг хийхээр болжээ. 6 дугаар сарын 1-нээс Афин, Салоники, Патра хотуудад вакцинжуулалтыг эхлүүлэх юм байна. Иргэдэд вакцин хийхээс өмнө эхлээд эсрэг биетийн шинжилгээг авах юм байна.

Грекээс гадна Герман, Австрали, Нидерланд улсууд мөн сүрьеэгийн вакциныг хийхээр болсон байна.

Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүмүүс амьсгалын замын халдвараар өвчлөх эрсдэл 5 дахин буурдаг болох нь сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн судалгаа харуулж байгаа юм байна. Тиймээс коронавирусний эсрэг албан ёсны вакцин гараагүй байгаа энэ үед сүрьеэгийн вакцин нь иргэдийг коронавирусээс хамгаалж, сүргийн дархлааг тогтоож чадна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: Риа Новости

Таны сурталчилгаа