Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол поп опера “Увертюра” хамтлагийн онлайн тоглолт болно.
Тус хамтлагийн “Монгол соёл” онлайн тоглолтод “Хөсөгтөн” хамтлаг тэргүүтэй язгуур урлагийн уран бүтээлчид болон монгол улсын шилдэг өвлөн уламжлагч нар оролцож шилдэг уран бүтээлүүдээ толилуулах юм.
Онлайн тоглолтыг зургадугаар сарын 1-нд ТВ8 телевизийн шууд эфирээр 18:00 цагаас орон даяар үзэгчдэд хүргэхээр болжээ.
Сэтгэлд хоногшсон дууг өөрсдийнхөөрөө өөрчлөн дуулж, поп-опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан нь энэ онд хэрэгжих “Монгол өв соёлын цогцолбор” төслийн нээлтийг угтаж ийнхүү тоглолтоо хийхээр болсон байна.