Тавдугаар сарын 29 -нд, АНУ-ын нисэх хүчний B-1B стратегийн сөнөөгч нисэх онгоц Хар тэнгис, Балтын тэнгисийн дээгүүр ОХУ-ын хилд ойртон ирсэн байна.
Оросын Агаарын довтолгооноос хамгаалах ангийн хоёр сөнөөгч нисэх онгоц Америкийн сөнөөгч нисэх онгоцыг хориглож буцаах яаралтай үүргийн дагуу хөөрчээ.
Энэ үеэр АНУ-ын онгоцнууд чиглэлээ өөрчлөн нисэж Оросын хилээс холдсон тухай ОХУ-ын БХЯ мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам: "Оросын армийн үйл ажиллагаа олон улсын хууль тогтоомжид бүрэн нийцэж байна. Хориглох үйл ажиллагаанд оролцсон Су-27P, Су-30SM сөнөөгч онгоц үүргээ гүйцэтгэсний дараа бааз уруугаа буцсан" гэлээ. АНУ-ын онгоцнууд ямар шалтгаантай Оросын хилд ойртож очсоныг тогтоогоогүй байна.
Эх сурвалж: CRI.cn