Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор жагсаж буй иргэд цагаан ордны гадна үймээн самуун дэгдээх үеэр Ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлыг хангах үүднээс түүнийг цагаан ордны газар доорх нууц өрөөнд оруулсан байна. Дональд Трамп эхнэр Меланиа, хүү Бэррон нарынхаа хамтаар газар доорх хоргодох байранд нэг цагийн турш нуугджээ.
Энэхүү нууц өрөө цагаан ордны яг аль хэсэгт байдагийг чандлан нууцалдаг юм. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Дэд Ерөнхийлөгч асан Дик Чейн нар цагаан ордны газар доорх хоргодох байранд нуугдаж байсан байна. Үүнээс хойш 19 жилийн турш нэг ч удаа ашиглаагүй хоргодох байранд ийнхүү Дональд Трамп нуугдсан байна.
Цагаан ордны ойролцоо гал тавьсан олон зуун жагсагчийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хийж хэрэглэсэн байна. Хариуд нь жагсагчид цагдаа нар луу тоосго, чулуу болон шилэн лонх шидэж байсан байна.
Эх сурвалж: CNN