Коронавирусний дэгдэлтээс болж хэдэн сарын турш хаалттай байсан Английн сургууль, цэцэрлэгүүдийн зарим нь даваа гаргаас дахин хичээллэж эхэлсэн байна. Эхний ээлжинд 1 болон 6 дугаар ангийн сурагчид хичээлдээ оржээ. Гэхдээ эрсдлийг харгалзаж хүүхдүүдээ сургууль руу нь явуулах эсэхээ эцэг эхчүүд нь өөрсдөө шийдэх эрхтэй юм байна.
Багш, сурагчид болон сургуулийн бусад ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд зарим журмыг мөрдөх ёстой юм. Нэг ангид 15-аас дээш хүүхэд хичээллэхгүй бөгөөд сурагчдыг зайтай суулгаж, завсарлагааны цагаар хоорондоо ойртохыг нь хориглож байгаа юм байна.
Гэхдээ хичээлдээ явж эхэлсэн сурагчид болон багш, эцэг эхчүүд нь амны хаалт зүүхгүй байгаа нь эх сурвалжуудын дамжуулж байгаа дүрс бичлэг, гэрэл зургаас харагдаж байгаа юм. Шалгалтад бэлдэх 10, 12 дугаар ангийн сурагчдын 4-ний нэг хувь нь 6 дугаар сарын 15-наас сургуульдаа явж эхлэх юм байна.
Харин Их Британийн бусад хэсгүүд болох Шотланд, Уэльс, Умард Ирландад сургуулиуд одоогоор хаалттай хэвээр байгаа юм.
Эх сурвалж: ВВС