Эрүүл мэндийн яам зургаадугаар сарын 2–ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ.
Шинэ коронавирусний тархалттай холбоотой асуудлаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
– COVID-19 дэлхийн 216 улсад бүртгэгдэж, одоогоор 6,358,000 хүн өвчилсөн. Үүнээс 2.9 сая нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 мянган хүн өвчилж, 2,000 хүн нас барсан байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
– "Зургадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.