Цаг үеийн мэдээ

     Хүнлэг энэрэнгүй нийгмийг цочроосон аймшигт хэрэг гарч, цагдаагийн албан хаагч Африк Америк гаралтай иргэн Ж.Флойдын амь насыг хөнөөсөн цагаас эхлэн Америкийн томоохон хотуудад бослого үймээн гарсаар байгаа билээ.  

     Галдан шатаах, тонон дээрэмдэх үзэгдэл гаарч, олон хотод жагсаал, шударга ёсны тэмцэл эхэлснээс хойш Хьюстоны цагдаагийн газар 100 орчим хүн баривчилжээ. Олон хүн баривчлагдсаныг эс тооцвол Хьюстон дахь жагсаал бусад том хотуудад өрнөж буй эмх замбараагүй жагсаалуудыг бодвол тайван, хөнөөлгүй үргэлжилж байгаа аж. 

    Харин Техаст цагаан арьст иргэд цугларан хар арьст хөршүүдийнхээ өмнө өвдөг сөгдөн уучлал гуйцгаажээ.

   Цагаан арьстнуудыг төлөөлж нэг нь “Олон олон жил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон хар арьст ах, эгч, дүүсээсээ уучлал хүсч, бид та нарынхаа өмнө эгэл даруухнаар өвдөг сөгдөж байна” хэмээн хэлсэн байна. Энэ байдал хар арьст хөршүүдийнх нь сэтгэлийг ихэд хөндсөн үйл явдал болж, тэд нулимсаа барьж дийлэхгүй байжээ. 

Таны сурталчилгаа