Европын орнуудаас коронавируст хамгийн ихээр өртсөн орнуудын нэг болох Франц улсад хөл хориог цуцлах 2 дугаар үе шат эхэлсэн байна. Үүний хүрээнд мягмар гарагт тус улсын баар, ресторан, зоогийн газрууд үйл ажиллагаагаа сэргээлээ. Нийслэл Парис хотын хувьд зоогийн газрууд нь зөвхөн гаднах задгай террасаа ажиллуулж, үйлчлэх ёстой юм байна. Ингэхдээ ширээнүүдийг доод тал нь хооронд нь нэг метрийн зайтай байрлуулах ёстой юм.
Францын өнцөг булан бүрд коронавирусний дэгдэлтээс шалтгаалан өөр өөр өнгийн журам мөрдөгдөж байгаа юм. Халдварын тархалт хамгийн бага бүртгэгдсэн ногоон өнгийн хэсэгт бассейн, спорт заал, парк удахгүй үйл ажиллагаагаа сэргээх эрхтэй болж байгаа юм байна.
Харин улбар шар өнгөнд харьяалагдаж байгаа нийслэл Парис хотод 6 дугаар сарын 22-ноос эдгээр үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа сэргээх юм байна. Францын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд кинотеатрууд 6 дугаар сарын 22-ноос ажиллаж эхлэх юм байна.
Франц улсад цар тахал дэгдснээс хойш коронавирусний халдварын нийт 148,775 тохиолдол бүртгэгдэж, 28,776 хүн амиа алдсан юм. Зөвхөн сүүлийн нэг хоногт халдварын 251 тохиолдол шинээр бүртгэгдэж, 30 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: ВВС