Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаагийн үхэлд эмгэнэл илэрхийлж буйгаа Твиттерт бичжээ.

77 настай өнгөт арьс цагдаа Давид Дорн Миссури мужийн Сент Луй хот дахь тэмцэгчдийн тоносон дэлгүүрийн үүдэнд буудуулж амиа алдсан байна. Тэрээр Сент Луй хотын цагдаагийн албанаас 2007 онд халагдсанаас хойш жижиг хотод цагдаагийн даргаар ажиллаж байсан ажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Сент Луй хотын цагдаагийн хүндэт ахлагч Давид Дорнын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэрээр өнгөрсөн шөнө харгис, хэрцгий дээрэмчдийн гарт амиа алджээ" хэмээв.

Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр одоогоор хэрэгтнийг олж баривчлаагүй байгаа юм. 

Цагдаагийн гарт амь үрэгдсэн өнгөт арьст иргэн Жорж Флойдын үхлээс үүдэлтэй тэмцэл АНУ-ын 40 гаруй хотод 7 дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд АНУ-ын Үндэсний гвардын цэргүүд зарим хотууд руу орж Засгийн газрын барилга, Цагдаагийн төв байруудыг хамгаалж байна.

Таны сурталчилгаа