Цаг үеийн мэдээ

Энэ оны 1 дүгээр сард Уханий төв эмнэлэгт коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж байхдаа өөрөө халдвар авсан Хятад эмч Ху Вэйфэн өчигдөр таалал төгссөн байна.

42 настай Ху Вэйфэн эмч коронавирусний эмчилгээ хийлгэж байхдаа биеийнх нь арьс өнгөт арьстан шиг харласан гэдгээрээ олон нийтэд танигдсан юм.

Түүнтэй адилхан шинж тэмдэгтэйгээр биеийнх нь арьс харласан Уханий төв эмнэлгийн өөр нэг эмч Ю Фаний бие сайжирч өнгөрсөн сарын эхээр эмнэлгээс гарсан юм. Ю Фан эмчид эмчилгээ үр дүнгээ өгч, биеийнх нь арьс цайж эхэлж байгаа юм байна.

Харин 4 сарын турш хамтдаа эмнэлэгт хэвтсэн хамтрагч эмч нь амиа алдсан явдалд харамсаж байгаагаа Ю Фан эмч илэрхийлжээ.

Ю Фан, Ху Вейфенг нарын биеийн арьс харласан нь гормоны тэнцвэр алдагдаж, элгэнд нь өөрчлөлт орсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм.

Эх сурвалж: Dailymail

Таны сурталчилгаа