ЦУВРАЛ 5.
"Ээж маань хичээлийн эхний өдөр нас барсан юм. Зуны турш өвчтэй байж байгаад хичээл эхлэх Даваа гарагийн өглөө 7 цагт тэнгэрт халив. Яг л миний сургуульдаа явдаг цагт. Надад ямар их сэтгэлийн шарх болж үлдсэнийг би тэр үед бүрэн ухаараагүй байсан байх. Би сүүлийн амьсгалаа хураахад нь хамт байж, салах ёс гүйцэтгэхдээ дүүгээ аргадах гэж хичээж байсан юм. Дараа долоо хоногоос нь би шинэ сургуульд орлоо. Би тэр жил 11-р ангид орж байв.
Багш нар надад юу тохиолдсныг мэдээд зогсохгүй бүх сурагчдад хэлсэн байсан. Бүх л сурагчид намайг өрөвдөж байгаа нь мэдэгдэж байлаа. Би Алекстэй танилцсан нь яг тэр хичээлийн эхний өдөр байв. Бид хоёр найрал дууны дугуйланд явдаг болж таараад шууд л найз болцгоосон. Гэхдээ Сьюзикал дэ Мюзикал жүжигт гол дүрүүдэд нь тоглох хүртлээ үерхэж эхлээгүй байсан юм. Бид хоёр коллеждоо улам дотносож, төгсөөд шууд л гэрлэсэн. Би ээж минь энэ бүх зүйлийг хараагүйд харамсаж байлаа.
Амьдралын том том үйл явдлууд болоход ээж минь дэргэд байсангүй. Цаашдаа ч байхгүй гэхээр л.
Би ээжийгээ өнгөрөх үед заваан ааштай, өсвөр насны муу охин байв. Одоо л нэг хүн шиг хүн болж байгаа ч ээждээ энийгээ харуулж чадсангүй. Сургуулиа төгсөхийг маань, үр хүүхэдтэй болохыг маань ч үзсэнгүй. Энэ дунд хамгийн харамсалтай нь ээж Алекстай хэзээ ч уулзаж чадаагүй. Бид хуриман дээрээ ээж маань бидэнтэйгээ байгаа гэж бодон гэрэлт зул асаасан юм.
Хурим маань ч сайхан болж бид хоёр бал сараараа Хавай явлаа. Аялал эхлээд хэд хонож байтал багын найз Миредитээс дуудлага ирэв. Тэр маш сэтгэл нь хөөрсөн байдалтайгаар "багын зургуудаа үзэж байхдаа бидний хөлбөмбөгийн багийн зурган дээр Алекстай адилхан хүү байгааг анзаарсан" талаар хэллээ. Би Алексд тэр зургийг үзүүлтэл тэр мөн байв. Тэр багийнхаа хаалгач байсан гэнэ. Миний инээд хүрээд эхэллээ. Үнэхээр гайхамшигтай мөч байлаа. Бүх зүйл учир холбоотой гэдгийг мэдрүүлсэн мөч байлаа.
Алекс бид хоёр ээж минь амьд байх цагаас бие биенээ мэддэг болж таарч байна. Шууд л аав руугаа залгаж "Swan's Dermatology" гэдэг хөлбөмбөгийн багийн талаар санаж байна уу гэж асуутал "Би хаалгачийг нь сайн санаж байна. Тэмцээний үеэр хаалгач хаалган дотроо суугаад л шороогоор тоглоод байсан. Ээж нь ямар инээдтэй хүүхэд вэ гэж хэлж байсан" гэв". https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша