Цаг үеийн мэдээ

        БНСУ-д өнөөдөр коронавирусний халдварын 49 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.

Үүнээс 46 нь дотроосоо 3 нь хилээр орж иргэдээс илэрсэн байна. Бүс нутгаар нь авч үзвэл Сөүлээс 17, Инчоноос 17, Гёнги аймгаас 11, Тэгү хотоос 1 хүн халдвар авсан нь илэрлээ.

Солонгост нийт 11590 хүн халдвар авснаас 10467 хүн эдгэн гарч, 273 хүн нас бараад байна.

      Нэг хэсэг намжих тал руугаа орж байсан халдварын тархалт бага багаар нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоож байна.

      Учир нь сургууль цэцэрлэгүүд эхлээд удалгүй ийнхүү халдварын тархалт нэмэгдэж байгаа нь сурагчдын хувьд эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.

       Одоогоор бага дунд ахлах ангийн сурагчдын хичээлийг давхардуулахгүйн тулд өөр өдөрт хувиарлан оруулж байна.

       Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 534 сургууль нээлтээ түр хойшлуулан, онлайнаар хичээлийг явуулж байна. 

Таны сурталчилгаа