Зургаадугаар сарын нэгний өдрийн Америкийн NBC болон “The Hill” сонинд нэгэн анхаарал татахуйц мэдээллийг нийтэлсэн байна.
Америкийн Миннеаполис хотын цагдаагийн газар сүүлийн 5 жилд баривчлах үйл ажиллагааны явцад багаар тооцоход 237 удаа “хүзүүний хэсгээр нь хязгаарлах” арга хэрэглэсэн байна. Эдгээрээс 44 тохиолдол нь баривчлагдсан этгээд ухаан алдаж, хүнд шокын байдалд сэргэсэн байна.
Калифорниа муж улсын Прамас Каунтийн хуульч, цагдаагийн газрын дэд дарга Эд Далин олон жилийн туршид цагдаа нарыг бэлтгэн сургах чиглэлээр ажилласаар иржээ.
Түүний хэлснээр, "Олон жилийн туршид Америкийн олонхи хотын цагдаагийн байгууллагууд “хүзүүний хэсгээр нь хязгаарлах” арга хэрэглэн баривчлах үйл явцыг хэрэглэхээс зайлсхийсээр байгаа. Учир нь ийм арга хэрэглэх нь хүний амь насыг хохироож болзошгүй аюултай арга. Бид энэ аргыг аль болох хэрэглэхгүй байх тухайд анхаалал хандуулах болно" гэжээ.