АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп олон муж хотуудын удирдлагуудад хандан, "жагсаал цуглааны үйл ажиллагааны чиг хандлагыг үр дүнтэй тогтоон барьж чадахгүй бол Холбооны засгийн газар муж улсуудад армийн хүчин байрлуулах болно" гэсэн юм.
Харин Д.Трампын дээрх үгийг муж, хотын дарга нар эсэргүүцэн шүүмжилсээр байна. Үүний жишээ болон Иллинойс хотын дарга Прицкер "Ерөнхийлөгчийн энэ бодлогогүй үгс байдлыг улам гааруулах болно. Муж улсын захиргааны зөвшөөрөлгүй тохиолдолд, Холбооны засгийн газар тус муж улсад армийн хүчин томилж болохгүй" гэжээ.
Тэгвэл Вашингтон хотын дарга Жэй Инсли "Д.Трампын энэ үг өөрийгөө ямар чадваргүй удирдагч вэ гэдгийг дахин гэрчиллээ. Тэрээр үүрэгт ажлын хугацаанд гаргасан олон зүйлийн замбараагүй байдлаас өөр зүйлийг бүтээж чадаагүй" гэсэн байна.
Харин Техас муж улсын дарга Грег Эбботт нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр "Тус муж улсад Холбооны засгийн газар армийн хүч томилон оролцоо хийх шаардлага байхгүй" хэмээжээ.