ОХУ-д коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 182-оор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 5000 давсан тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас нас барсан 71 тохиолдол Москва хотод бүртгэгдсэн бол Москва мужид 22, Дагестанд 11, Санкт-Петербургт 10, Доод Новогород мужид 7 тохиолдол тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 8863 шинэ тохиолдол илэрсэн бол энэ хугацаанд 11108 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Өнгөрсөн хоногт эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн тоо халдвар шинээр илэрсэн өвчтөнүүдийн тооноос 25 хувиар илүү байна. ОХУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 423741 тохиолдол бүртгэгдсэнээс 44 хувь нь буюу 186985 өвчтөн эдгэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 2286 нь Москва хотод бүртгэгдсэн байна. Нэг өдрийн дотор эмнэлгээс гарсан хүний тоо тус хотод шинээр илэрсэн тохиолдлын тооноос 2.5 дахин илүү байжээ.