Иран улс коронавируст цар тахлын голомт улс болж, олон мянган иргэдээ уг халдварт өвчний улмаас алдсан билээ. Гадаад хэргийн сайд Завад Жариф "Урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авч байна” гэж мэдэгдсэн ба тус улсын хэд хэдэн дээд албан тушаалтнууд уг өвчнөөр өвчилсөн. Үүний улмаас Иран хөл хорион дэглэмд шилжиж, бүх арга хэмжээг цуцлаад байсан билээ. Жишээлбэл,
Тегеран болон бусад томоохон хотуудад баасан гарагийн залбирал зэрэг олон нийтийн цугларалт цуцлагдсан.
Сургууль, их дээд сургууль, шашны семинар, танхим, зугаа цэнгэлийн газар, олон нийтийн арга хэмжээ, парламент зэрэг үйл ажиллагааг хаасан.
Төрийн байгууллагын ажилтнууд ээлжээр ажилладаг.
Зарим хувийн байгууллагууд гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд шүүхүүд зарлан мэдээлэх хүртэл яаралтай бус хурлыг хойшлуулав.
Qatar Airways-аас бусад бүх гадаад нислэгүүд цуцлагдсан. Шоронгоос 70,000 орчим хоригдлыг чөлөөлсөн.
Гэвч тус улс дээрх хатуу хорио цээрийн хязгаарлалтыг яаран болиулсан нь коронавируст халдварын хоёр дахь давалгаанд өртөхөд хүргэжээ.
Өнгөрсөн өдөр (2020.06.03) Иран улсын хэмжээнд коронавирусний халдварын 2,979 шинэ тохиолдол бүртгэгдэж, 81 хүн нас баржээ.
Ингэснээр Иранд коронавирус цар тахлын халдварын тохиолдлын нийт тоо 154,445 болж, 7,878 хүн нас барсан байна.