Цаг үеийн мэдээ

      Бельги Улсад 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар коронавируст халдварын 70 шинэ тохиолдол бүртгэгдэж, дэгдэлт эхэлснээс хойш нийт 58,685 хүн эерэг оношлогдоод байгаа тухай Холбооны эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

     Бельги Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор 6,619, цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш нийт 891,005 удаагийн шинжилгээ хийгдээд байна. Лхагва гарагийн байдлаар 31 өвчтөн эмнэлэгт хэвтэж, 25 хүн эмнэлгээс гарч, одоогийн байдлаар коронавируст халдварын улмаас нийт 819 өвчтөн эмчлүүлж байна.

     Харамсалтай нь сүүлийн 24 цагийн дотор нас барсан 17 тохиолдол бүртгэгдэж, халдварын дэгдэлт эхэлснээс хойш нийт 9,522 хүн тус улсын хэмжээнд нас барсан байна. Хорио, цээрийн дэглэмийг аажмаар сулруулж байгаа энэ үед вируст халдварын тархалт ихсэх магадлалтай байна.

Таны сурталчилгаа