Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ–6.

       "Төрөхийн өвдөлт уг нь аягүй зөөлөн эхэлсэн юм. Тэгэхээр нь бидэнд хугацаа байгаа юм байна гэж бодсон. Леанн гялс шүршүүрт орж, би юм хумаа баглалаа. Гэтэл гэнэт ахин "аймар" базлав. Хашир нь дээр гэж бодоод бид эмнэлэг явахаар гарлаа. Машин руугаа алхаж байтал Леанн бүр хүчтэй өвдлөө гэв.

       Би ч "Өө юу вэ" л гэж бодлоо. Машиндаа суугаад гялс хөдөллөө. Замдаа Grateful Dead (Америкийн рок хамтлаг)-н дууг намдуухан тавилаа. Би ч овоо тайван, хурдны хязгаараас 5-10 км/ц хэтрэлгүй давхиж эхлэв.

       Тэгтэл Леанны ус нь хагарчихлаа. Гэхдээ л "хүүхэд яг одоо гарж ирэх гээд байгаа" мэт санагдахгүй л байлаа. Би 96 км/ц хүртэл хурдаллаа. Тэгсэн Леанн хашгирч эхэлсэн, бүр хоолойныхоо угаар гээч. Хүүхэд гарж ирэх нь гэж хэлж байгаа нь сонсогдлоо.

       Эмнэлэгт очиж амжилгүй хүүхдээ төрүүлсэн хүмүүсийг сонсож байсан л даа, гэхдээ би тэгж үзээгүй байв. Би 105 км/ц гаргаад давхилаа. Тэгтэл Леанн "Бурхан минь толгой нь цухуйчихлаа" гэж хэлдэг юм. Нүдний буланд нэг юм харагдах шиг болов.

  

     Миний эхнэр хүүхдээ татаад гаргаад ирэв. Леанн хүүхдээ бариад "Бурхан минь, бурхан минь, бурхан минь" гэсээр.  

      Би сүмийн зогсоолд машинаа зогсоогоод 911 (түргэн тусламж) руу залгалаа. Тэд намайг тайван байх хэрэгтэй гээд намайг хүйг нь ямар нэг юмаар боох хэрэгтэй гэж хэллээ. Би баахан уяа хайв. Би гутлынхаа үдээсээ нэг бодсон боловч тайлах гэж овоо цаг орохоор байв. Надад өөр ганц л сонголт байсан юм."

  

Жич: Энэ рок залуу анхныхаа хүүхдийн хүйг гар утасны цэнэглэгчээрээ боож авч, аав болсон хөөрхөн түүх. https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York 

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа