Цаг үеийн мэдээ

     Монгол Улсад коронавирусний сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

– "2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ. 

Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.

      Мөн өнөөдөр (2020.06.04) 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа юм байна. Эдгэрсэн хүмүүсийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлуудаас 65 нь бүрэн эдгэрлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч буй 21 хүний ес нь оюутан. Тэдний ихэнх нь тавдугаар сарын 13-14-нд ирсэн хүмүүс бөгөөд эмчилгээний хоног дунджаар 21-22 хоног байв. 

     Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчилгээ болон тусгаарлалтад байна. Нийт 65 хүн эдгэрч гарснаас

Сувилалд 36,

гэрийн ажиглалтад 16

Ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий. 

     Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг сайтар эрэмбэлэн ангилж, дараа дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авахад бэлдэж байна" хэмээлээ.

Таны сурталчилгаа