Цаг үеийн мэдээ

Жорж Флойдын хүзүүн дээр нь өвдөглөж аминд нь хүрсэн Миннеаполис хотын цагдаа Дерек Шовинд төлөвлөсөн ялын хэмжээг өөрчилж, илүү хүндрүүлэх шийдвэрийг Ерөнхий прокурораас гаргасан байна.

Ажлаасаа халагдаж, эхнэртээ хаягдаж, баривчлагдаад байгаа цагдаагийн ажилтан асан Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг үйлдсэн хэмээн өмнө нь үзэж байсан юм. Гуравдугаар зэрэг нь санамсар болгоомжгүй байдлаас болж хүний аминд хүрсэн үед оноодог илүү хөнгөн хэлбэрийн ял юм.

Харин прокурорын шинэ шийдвэрийн дагуу Дерек Шовины ялыг хүндрүүлж 3 биш 2 дугаар зэргийн хүн амины хэрэг буюу хүний аминд санаатайгаар хүрсэн гэмт хэрэгт яллахаар өөрчилсөн байна. Хэрэв 2 дугаар зэргийн аллагад гэм буруутай нь тогтоогдвол 40 хүртэлх жилийн хорих ял оноох юм байна.

Мөн хэрэг гарахад хамт байлцсан цагдаагийн бусад гурван ажилтнууд болох Ту Тао, Томас Лэйн, Александр Куэнг нарыг хамсаатнаар татаж хүн амины хэрэг үйлдэхэд тусалж, өдөөн хатгасан хэрэгт буруутгахаар болсон байна. Эдгээр 3 цагдааг өмнө нь Жорж Флойдын үхэлд холбоотойгоор хэрэгт татаагүй зөвхөн ажлаас нь халаад байсан юм. Хэрэв тэднийг гэм буруутайг нь тогтоовол удаан хугацааны хорих ялаас гадна их хэмжээний торгууль төлөх шийтгэл оноох юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа