Өнөөдрийн байдлаар БНСУ–д нийт 11590 хүн халдвар авснаас 10467 хүн эдгэн гарч, 273 хүн нас бараад байна.
Нэг хэсэг намжих тал руугаа орж байсан халдварын тархалт бага багаар нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоож байна.
Учир нь сургууль цэцэрлэг эхлээд удалгүй ийнхүү халдварын тархалт их гарч байгаа нь сурагчдын хувьд эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.
Одоогоор бага дунд ахлах ангийн сурагчдын хичээлийг давхардуулахгүйн тулд өөр өдөрт хувиарлан оруулж байна.
Мөн БНСУ-д маргаашнаас эхлэн зуны халуунд зүүх боломжтой маск худалдаанд гарах юм байна.
Уг маск нь Dental эмнэлгийн масктай төстэй бөгөөд KF55- KF80 хооронд үзүүлэлттэй.
Маскны үнэ 500 воноор зарагдах бөгөөд маргаашнаас эхлэн онлайнаар худалдаалагдана.
Харин эмийн сангуудаар энэ сарын дундаас эхлэн зарагдах төлөвтэй байна.