Энэтхэг болон Австрали улсууд нэгнийхээ цэргийн хуаранд нэвтэрч, ашиглах харилцан гэрээ байгуулсан ба Энэтхэг-Номхон далайн цэргийн сургуулилтыг өргөжүүлэхээр боллоо.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Ерөнхийлөгч Скотт Моррисон нар өнөөдөр виртуал уулзалт хийж харилцан ложистикийн дэмжлэг үзүүлэхээр болов.
Гэрээний дагуу хоёр улсын тэнгис болон агаарын хэрэгслүүд нэгнийхээ цэргийн хуаранд нэвтэрч шатахуунаа цэнэглэн, бэлтгэлээ хангах боломжтой юм. Энэтхэг улс АНУ-тай үүнтэй ижил гэрээтэй бөгөөд энэ нь Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засаг, цэргийн хүчтэй жин тэнцүүлэх зорилготой аж.
Хятад болон Энэтхэг улсууд нь Гималайн нурууны бүсэд хилийн маргаантайгаас гадна АНУ Хятад хоорондын худалдааны дайн ч үүнд нөлөөлж байгаа гэж судлаачид үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Хятад Австрали хоорондын худалдааны маргаан ч нэмэгдэж буй.
Ерөнхийлөгч Моррисон тус гэрээг эртнээс хийхээр зэхэж байсан ч Австралийн түймрийн улмаас хойшлуулсан. Ийнхүү Энэтхэг-Номхон далайн орчимд жил бүр зохиодог цэргийн сургуулилтад Япон, АНУ, Энэтхэг дээр нэмэгдэн Австрали оролцохоор болж байгаа юм.