АНУ-д цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьстан иргэн Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслол Миннеаполис хотод боллоо. Түүний үхэл АНУ-д 2 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлэх шалтгаан болсон билээ. Энэ хөдөлгөөн хүрээгээ тэлж зөвхөн АНУ-д төдийгүй Европын болон дэлхийн зарим улс орнуудад өрнөж байгаа юм.
Дэлгүүрт хуурамч доллараар гүйлгээ хийсэн хэргээр цагдаа нарт баривчлагдах үедээ амиа алдсан Африк Америк гаралтай 46 настай Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Миннеаполис хотын захирагч Жейкоб Жрай эхнэрийнхээ хамтаар хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Флойдын шарилын өмнө өвдөглөн сууж, нулимс дуслуулсан байна.
Салах ёс гүйцэтгэх ёслолд түүнчлэн АНУ-ын урлаг соёлын одод, хүний эрхийг хамгаалагчид гэх зэрэг олны танил олон хүн хүрэлцэн ирсэн байна. Тэдний дотроос жүжигчин Кевин Харт, рэпер Лудакрис нарыг дурдаж болох юм.
Хуран цуглагсад Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэж хүзүүн дээрээ цагдаад өвдөглүүлсэн хугацаа болох 8 минут 46 секундын турш дуугаа хураасан байна. Жорж Флойдыг эцсийн замд нь үдэж оршуулах ёслол энэ сарын 9-нд төрөлх Техаст нь болох юм байна.
Эх сурвалж: ВВС