Цаг үеийн мэдээ

     Африк Америкийн  гаралтай эрэгтэй Ж.Флойдыг Америкийн цагдаа нар хууль хэрэгжүүлэх явцад хүчирхийллийн улмаас амь насыг нь хөнөөсөн хэргээс болж их цар хэмжээтэй эсэргүүцлийн жагсаал Америк даяарыг хамарсан билээ.

      Америкийн 50 мужийн 430 гаруй том жижиг хотуудад өрнөсөн арьс өнгөөр гадуурхахын эсрэг жагсаалын давлагаа Франц, Англи, Швед, Канад, Австрали, Герман зэрэг орнуудыг хамарлаа. 

      Арьсны өнгөний үзлийн талаарх бугшсан олон зүйлсийг зад татах мэт хүчтэй өрнөж, улмаар эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд шилжсэн энэ жагсаалын талаар АНУ–ын үе үеийн удирдагчид дараах сэтгэгдлүүдийг үлдээжээ. 

      Америкийн анхдагч Африк гаралтай ерөнхийлөгчийн  Барак Обама Флойдын хэргээр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр, "Флойдын хэрэг 2020 онд Америкт гарч буй нь хэвийн бус үзэгдэл юм. Америкийг бүхэлд нь хамарсан энэ донсолгоо асуудлыг таньж зохицуулах боломж олгож байна. Ард иргэд маань сонгуулийн саналаа энэ бүхнийг өөрчилж чадах хүнд өгөх ёстой"  гэжээ.

Тэгвэл Америкийн экс ерөнхийлөгч Жорж Буш "Америкчууд улс орныхоо эмгэнэлт ялагдлыг тунгаан бодож, шурдрага байдлын төлөө хамтаар хичээх ёстой" гэжээ.

Америкийн экс ерөнхийлөгч Билл Клинтон, "Ирээдүйд энэ мэт байдлаар өнгөт арьст хүмүүст хандсаар байвал  Мартин Лютер Кингийн мөрөөдөл үүрд алга болох болно" гэжээ.

Мартин Лютер Кингийн хар арьстнуудыг  басамжлал доромжлолоос “чөлөөлөх мөрөөдөл нь ганц түүнээс эхэлсэн ч дэлхий даяар нэгэн том мөрөөдөл болон дэлгэрч өнөөгийн ардчилсан ертөнцийн эхийг тавьхад нөлөөлж чадсан юм. 

Харин Америкийн экс ерөнхийлөгч Жимми Картер "Хүчирхийллийг хүчирхийллээр  зохицуулах оновчтой арга биш, бидэнд ард түмэнтэйгээ адилхан сайн засаг хэрэгтэй байна" гэжээ.

Таны сурталчилгаа