Цаг үеийн мэдээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1530 хүн ажиглалтад байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид 715 хүнд хийсэн шинжилгээнээс 710 хүний хариу сөрөг гарлаа. Таван хүнээс коронавирус халдвар илэрлээ  ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрлээ.

Коронавируст халдварын батлагдсан 191 тохиолдлоос 70 хүн эдгэлээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч гарч байна.

    Өнөөдөр ХӨСҮТ-д 121 хүн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 15 хүн байна. Ихэнх нь оюутнууд эдгэж байна.

 

 

Таны сурталчилгаа