ЦУВРАЛ - 8.
"Бурхан минь гэж, тэр миний амьдрал байсан юм. 190 см 90 кг, хаанаас ч харсан танихаар том залуу байлаа. Тэр минь жинхэнэ "амьтай", эрч хүчтэй хүн байлаа. Вэйн үргэлж түр зогсдог байв. Амьдралыг бүрэн мэдрэхийн тулд түр зогсож амсхийх хэрэгтэй гэдгийг надад ойлгуулж өгсөн юм. Горхи тааралдвал очиж харах гээд замаас гараад зогсчихдог, эсвэл зам дээр байгаа амьтны сэгийг ажих гээд зогсчихдог тийм хүн байв. Найзынхаа гэрийн дээврийг янзлах гээд очоод бүтэн долоо хоног алга болчихоод ирэхдээ байшинг нь бүхэлд нь засаад ирж мэдэхээр тийм л хүн байв.
Вэйн юуг ч засаж чаддаг байв. Тэр модон дунд Модел Т (Форд машины эртний загвар) олоод хэдхэн өдөрт засчихдаг тийм л гоц авьяастан байлаа. Даанч Вэйний минь ганц сул тал нь эмчид очдог төрлийн хүн биш байсан юм. Хорт хавдартай гэдгээ мэдэх үед аль хэдийнэ уушгинд нь үсэрхийлсэн байв. Бид эхлээд их бардам байлаа. Бид юуг ч давж чадна гэж бодож байв. Гэвч үнэндээ цаг хугацааны л асуудал болсон байв. Бид хоёр нас барахаас нь хэдхэн долоо хоногийн өмнө тамхи татангаараа чандрыг нь яах талаараа ярилцаж байлаа. Гэнэт Вэйн хуруу шил авч харснаа сайхан санаа орж ирснээ хэлэв. Тэр тийм ч амархан бууж өгсөнгүй. Вэйн 54 насныхаа төрсөн өдрийг үзэхийг хүссэн ба яг тэр өдрөө нас барсан юм. Ийм хүнтэй гашуудан салж чадахгүй тул бид ‘fun’eral (оршуулгыг нь хөгжилтэй маягаар) хийсэн юм. Бид Блюграсс (Америкийн хөгжмийн урсгал) хөгжим эгшиглүүлж, 2 сагс Чесапик Бэй хавчаар дайллаа.
Ёслолд оролцсон бүх хүмүүс Вэйны чандартай хуруу шилэн бэлэгтэй харьсан юм. Хэдэн зуугаад хуруу шил байсан. Бид өгсөн хүмүүсээсээ хуруу шил хаа хүрснийг л бидэнд мэдэгдэхийг хүссэн юм.
Минийх бэхтэй холилдон хуруун дээр минь шивээс болж үлдсэн.
Бусад нь дэлхий даяар, 7 тивээр, усны эхүүдээр тарж, the Wailing Wall (Иерусалимд байдаг хэрэм) the Great Barrier Reef (Австрали улсад байдаг шүрэн хад) хүртэл аялжээ. Вэйн хоёр өөр галт ууланд бий. Луврын занданшуулсан шарил мэт.
Тэр бүр Гүржийн шоронгийн баримт агуулах өрөөнд хүртэл бий. Манай найз түүнийг хармаалж яваад баривчлагдсан байна. Вэйн лав сонсоод баярлах байсан, тэр минь яг л тэгж төгсөх ёстой хүн учраас. Түүнийг юу ч барьж дийлэхгүй. Амьд байхад нь ч, тэнгэрт хальсан ч." (https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша