Цаг үеийн мэдээ

     Уул уурхайн хамгийн том компаниудын нэгт  зүй ёсоор  багтах Рио Тинто Австрали дахь нэн эртний агуйнуудыг олборлолт явуулах зорилгоор устгасан байна. Энэхүү үйлдлээсээ болж тус компани Австралийн уугуул иргэдээс уучлалт гуйхад хүрчээ.

Австралийн баруун зүг, хүн ам сийрэгтэй Пилбара бүсэд байрладаг 46000  жилийн настай эртний агуйнууд Рио Тинто компанийн бодлогогүй үйлдлээс болж устсан байна. Сүүлчийн мөстлөгийн эрин үед хамрагдах дээрх агуйнууд байрладаг талбай нь орон нутгийн уугуул иргэдийн эзэмшилд байдаг байжээ. Рио Тинто компани энэ бүсэд төмрийн хүдрийн олборлолт явуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү олборлолтыг өргөжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч ням гарагт нэмэлт тэсэлгээ явуулжээ. Уугуул иргэдийн  ариун дагшин газар болох энэхүү  нутгаас балар эртний үнэт олдворууд ч олдож байсан юм.  Тэдгээрийн дотор 4000 жилийн настай хүний үсээр хийсэн бүс багтдаг байна. Англи-Австралийн Рио Тинто компани зүгээс болсон үйл явдал харамсаж байгаагаа илэрхийлж, Пилбара нутгийн уугуул иргэдтэй цаашид нягт хамтран ажиллахаа  учирлажээ.

Таны сурталчилгаа