Цаг үеийн мэдээ

       Италид гурван сарын турш мөрдөгдсөн аяллын хоригийг сулруулах алхмыг авч эхлээд байна. Тус улс Европын холбооны бусад орнууд болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирж байгаа жуулчдыг хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ мэдээлжээ. Италийн Гадаад Хэргийн сайд аяллын хоригоо цуцалж байгаагаа Европын бусад орны Гадаад Хэргийн яамдад албан ёсоор удахгүй дуулгах юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Итали болон Европын бусад  орнуудын хооронд олон улсын нислэг хараахан эхлээгүй байна.

     Үүнээс гадна Герман улс мөн л адил арга хэмжээг авч, иргэдийг зорчихгүй байхыг сэрэмжлүүлсэн орнуудын тоог эрс бууруулжээ. Герман улсын иргэд аялал, зугаалгаар гадаад улс орон руу зорчих боломж 06-р сарын 15-аас бүрэн нээлттэй болох юм. Шинэ коронавирусний улмаас Европ тивийн хөл хөдөлгөөн зогсонги байдалд ороод байсан бол 06-р сарын 15-аас хэвийн горимд шилжихээр байна.

Таны сурталчилгаа