АНУ-ын Миннесота мужийн Минниаполисын их сургууль Жорж Флойдын тэтгэлгийн сантай болж байгаагаа зарлалаа.
Ингэснээр жил бүр сурлагын хувьд тэнцсэн ч сургалтын төлбөрийн хувьд хүндрэлтэй оюутнуудад туслах хөтөлбөр хэрэгжинэ гэсэн үг юм.
Сургуулийн зүгээс хар арьст оюутнууд руу тэтгэлгийг чиглүүлнэ гэж байгаа ч материалаа бүрдүүлээд, шаардлага хангасан хэнд ч уг тэтгэлэг нээлттэй аж.
Жорж Флойдын тэтгэлгийн сангийн эхний хөрөнгө оруулалтыг тус сургуулийн Ерөнхийлөгч Скотт Хаген хандивлагчдын хөрөнгөөр бүрдүүлжээ.