Цаг үеийн мэдээ

        Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн Үхань хот дахь салбар “Тэнгэрийн галт тэрэг” гэгдэх дүүжин вагоныг зургаадугаар сарын 4-ний өндөр амжилттай туршлаа. Тус вагон нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгддэг замд ажиллах аж.

        Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн юм байна.  

  

      Мөн нэг бүхээгт нь 300-400 зорчигч суух багтаамжтай,  цагт нийтдээ 100 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.

      Метро, галт тэрэгний хослол гэж болох энэхүү “Тэнгэрийн галт тэрэг”-ний дээд хурд 80 км/цаг байх бөгөөд Хятадын хамгийн хурдан дүүжин тээврийн хэрэгсэл болох аж.

Таны сурталчилгаа