Цаг үеийн мэдээ

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн Европын олон оронд өрнөж байна. Коронавирусний тархалт өндөр, хорио цээрийн дэглэмийг үл харгалзан Испанийн нийслэл Мадрид хотод ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн янз бүрийн уриа лозунг барьсан иргэд гудамжинд гарч жагссан байна.

Данийн нийслэл Копенгаген хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадна 15000 орчим хүн цуглан жагссан байна.

Бельгийн нийслэл Брюссель хотод мөн олон мянган хүн оролцсон жагсаал тайван замаар явагджээ.

Унгарын нийслэл Будапешт хотод жагсагчид Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэж хүзүүн дээрээ цагдаад өвдөглүүлсэн хугацаа болох 8 минут 46 секундын турш нэг өвдөг дээрээ сууж, дуугаа хураасан байна. Италийн Ром хотод жагсагчид мөн Америк цагдаа Дерек Шовины өвдөглөсөн хугацаа болох 8 минут 46 секундын турш дуугаа хураажээ.

Их Британийн жагсаалд хамгийн олон хүн оролцож байгаа бөгөөд зарим хэсэгт нь жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна.

Таны сурталчилгаа