Цаг үеийн мэдээ

Өчигдөр орон нутгийн цагаар 22:00 цагийн үед Москвагийн баруун өмнөд хэсэг дэх орон сууцны нэгэн барилгын цонхоор зэвсэглэсэн этгээд гадаа байсан иргэд рүү гал нээж буудсан хэрэг гарсан байна.

Барилгын 2 дугаар давхраас ангийн “Сайга” буугаар гал нээх үед гудамжинд такси хүлээн зогсож байсан гэмгүй хоёр хүн шархаджээ.

Дуудлагын дагуу Оросын тусгайгынхан хэргийн газарт хүрэлцэн ирж зэвсэгт этгээдийг аюулгүй болгох ажиллагаа гурван цагийн турш үргэлжилсэн байна. Гэмт этгээдийн гэрт нь дайран орох тусгай ажиллагааны үеэр цагдаагийн нэг ажилтан шархаджээ. Мөн хэрэгтэн баривчлагдах үедээ шархадсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар гал нээсэн этгээдийг Дмитрий Павлов гэдэг бөгөөд саяхан эхнэрээсээ салсан нэгэн юм байна. Тэрээр өмнө нь “Серп и Молот” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан юм байна.

Эх сурвалж: Вести

Таны сурталчилгаа