Цаг үеийн мэдээ

       ОХУ-ын Агын Буриадын тойргийн Ага тосгоны дэргэдэх уулан дээр "Агинское" хэмээх дүрс бүхий цагаан чулууг өрсөн байдаг. Тэгвэл хэд хоногийн өмнөх шөнөөр үл мэдэгдэх хүмүүс тус чулууг нууцаар "Путинвор" буюу "Путин хулгайч" болгон өөрчилжээ.

      Орон нутгийн цагдаагийн байгууллагаас тэдгээр хүмүүст "хүний нэр төрд халдсан" гэх хэрэг үүсгэж, эрэн сурвалжилж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээдүүдийг тус тосгоны буриад иргэд байж болзошгүй гэж таамаглаж байна. 

    2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Агын Буриадын автономит эрхийг хасаж, холбооны улсын тойрог болгожээ. Ингэснээр тус нутагт хуваарилагддаг төсөв багасаж, оршин суугчдын аж амьдрал доройтсон гэж үздэг аж.

Таны сурталчилгаа