Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод анх дэгдэж байсан ковид-19 цар тахал дэлхий даяар тархаж, халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа билээ.

Дэлхийн хэмжээнд энэхүү цар тахлаар амиа алдагсдын тоо 400 мянгад хүрч, халдварын тохиолдол 7 саяд хүрэхэд ойрхон байгааг Жонс Хопкинсийн их сургуулиас гаргасан судалгаа харуулж байна. Дэлхийн 188 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн коронавирусний халдвараар өвчилсөн 3 сая орчим иргэн эдгэрээд байна.

Коронавирусний халдварын тохиолдол болон нас баралтаараа АНУ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Тус улсад халдварын нийт тохиолдол 2 сая хүрэхэд ойрхон байгаа бөгөөд 109,802 хүн цар тахлаар амиа алдаад байна.

АНУ-ын араас Бразил улс халдварын 672,846 тохиолдлоороо 2 дугаарт бичигдэж байгаа бол нас баралтаараа Их Британи улс АНУ-ын дараа бичигдэж байгаа юм. Их Британид 40,548 хүн коронвирусээр амиа алдаад байгаа бол Бразил улсад 35,930 хүн нас баржээ.

Халдварын тохиолдлоороо манай хойд хөрш ОХУ дэлхийд 3 дугаарт бичигдэж байна. ОХУ-д халдварын 467,073 тохиолдол бүртгэгдэж, 5,851 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: Aljazeera

Таны сурталчилгаа