Бразилийн playboy модель 33 настай Нати Кихара Кортни Кардашиан шиг харагдахын тулд гоо сайхны мэс засалд 200 мянга орчим ам.доллар зарцуулсан байна.
Хацрынхаа өөхийг соруулж, хөмсөгөө татуулж, уруулаа томруулж, хамраа янзлуулсан түүнд энэ нь хангалтгүй санагдаж байгаа юм байна. Нати Кихари коронавирусний халдвар намжсаны дараа дахин гоо сайхны хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа юм байна.
Инстаграмд 372 мянга гаруй дагагчтай тэрээр Америкийн алдарт фото модель, жүжигчин Кортни Кардашиантай төстэй төрхтэй гэдгээрээ олонд танигдсан юм.
Эх сурвалж: dailystar