Японд дунд сургуулийн усан сэлэлтийн багш нарт зориулсан коронавирусний халдвараас хамгаалах, усанд тэсвэртэй амны хаалт зохион бүтээжээ.
Хэлбэрийн хувьд энгийн амны хаалттай адилхан энэхүү амны хаалтыг поливинилхлоридоор хийсэн байна. Хамрын шугамын дагуух хатуу ирмэг нь агаарын орон зайг бий болгож байгаа бол сэлэх үед ямар ч төвөггүй аж.
Усанд сэлэлтийн мэргэжлийн тамирчин, “Rockin Pool” компанийн тэргүүн Зюн Нисигава ийм амны хаалт зохион бүтээх санааг гаргажээ. Энэхүү амны хаалтыг бэлтгэл сургуулилтын үеэр хүүхдүүдтэй нягт харилцаа холбоотой байдаг дунд сургуулийн усанд сэлэлтийн багш нарт зориулж бүтээжээ.
Ийм 10 ширхэг амны хаалт 29800 иен буюу 270 орчим ам.доллароор борлуулагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэгдэж эхэлсэн мөчөөсөө хойш 5 дугаар сарын эцэс хүртэл 16 мянга гаруй захиалга авч, эрэлт нь өссөөр байгаа аж.
Япон улсад онцгой байдлын дэглэм цуцлагдсанаар бассейнууд нээгджээ. Коронавирус усаар дамжин халдварлах эрсдэл маш бага гэж Японы мэргэжилтнүүд үзэж байна.