ЦУВРАЛ –11.
"Бид гурвуулаа л амьдардаг байлаа. Аав маань тээврийн жолооч байсан тул гэртээ байхаас байхгүй нь их. Ээж өрх толгойлсон ээж шиг л их ачаалалтай байсан байх. Намайг гурван настай байхад манайх Денверийн захад байрлах жижигхэн байшинд нүүсэн юм. Хөршүүд маань Арлин, Билл гэдэг настай хосууд байсан. Тэд надтай хашааны завсраар ярьдаг боллоо.
Хамгийн анх Арлин надад хашаанаасаа гүзээлзгэнэ түүж өгч байсныг санадаг юм. Гайхалтай харилцааны минь эхлэл байсан. Хэдэн сарын дараа би тэдний хаалгыг тогшиж гэрт нь ороод "Миний өвөө эмээ болооч" гэж хэллээ. Мангар байгааз.
Харин тэд инээгээд өнгөрөөхийн оронд уйлж эхэлсэн. Тэр 2 миний өвөө эмээ боллоо гэсэн гэрчилгээ (Кеитлин албан ёсоор Билл, Арлин хоёрыг өвөө эмээгээрээ өргөж авсанд баяр хүргэе гэсэн үгтэй) хүртэл хэвлээд том өрөөнийхөө хананд өлгөсөн юм. Тэр гэрчилгээ намайг коллежээ төгсөн төгстөл хананд нь байсан.
Арлин, Билл 2 амьдралын минь чухал хүмүүс болж тэдний гэр миний хоргодох газар боллоо. Билл "тос масло үнэртүүлсэн өвөө" байлаа. Надад бүх л зүйлийг жолоодож сургасан хүн. Тэр дандаа л юм засаж завгүй байдаг байсан ч надтай суугаад цай уух гэж бүх ажлаа хойш тавьдаг байв. Арлин харин хүүхэд бүрийн хүсдэг "гар урлалд дуртай эмээ" байлаа. Бид 2 жижигхэн блестки юманд хадаж чимээд л суудаг байв. Өвөө эмээ хоёр амьдралын минь бүхий л цаг үед хүсэл мөрөөдлийг бүхнийг минь дэмждэг байсан.
Надад коллежид орох мөнгө байгаагүй ч тэр хоёр намайг коллежид өргөдөл гаргахыг дэмжсэн. Тэнцсэн хариу ирэхэд тэр хоёр маань надад коллежийн маань төлбөрийг өгсөн. Билл Арлин хоёр миний өвөө эмээ болсон өдрөөсөө мөнгөө цааш хийж эхэлсэн гэдгээ хэлсэн юм. Би том болохын хэрээр өвөө эмээгийнхээ талаар илүү мэддэг боллоо.
Тэр хоёр маань хоёулаа ядуу зүдүү өссөн байсан. Арлин залуудаа архинд донтох өвчтэй байсан тул тэд хүүхэдтэй болж чадаагүй гэсэн. Хашааны цаанаас харагддаг шигээ төгс амьдрал биш байсан. Миний эмээ 2013 онд нас барсан юм. Яг бидний өвөө эмээ, ач охин бололцсон ойн баяраас хоёрхон өдрийн өмнө.
Өвөө минь дурсгалын үгийнхээ төгсгөлд "Арлин, нөхөр Билл болон амьдралынхаа хамаг баяр баясгалан болсон ач охин Кэйтигээ орхин одлоо гэж хэлсэн юм". (https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша
Flously
2021-03-26
[url=http://ponlinecialisk.com/]order cialis[/url]
Flously
2021-04-29
<a href=http://vslevitrav.com/>vardenafil in osterreich erhaltlich[/url]
Renidenry
2024-08-30
<a href=https://enhanceyourlife.mom/>buy priligy pakistan</a> Molecular brain therapies require the development of molecular switches to control gene expression in a limited and regulated manner in time and space