Цаг үеийн мэдээ

      Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит  мэдээллээ хийлээ. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 207 дуудлага иржээ. АНУ, Швед, Казахстан дөрвөн улсаас манай улсын зургаан иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

    Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр, манай улстай хил залаа Эрхүү, Тува, Буриадад өвчний тархалт буурахгүй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Тэр тусмаа Тува мужтай хиллэдэг Увс аймагт анхаарлаа сулруулахгүй байхыг санууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

    -Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораторид 20 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 хүнд хийсэн шинжилгээ сөрөг гарлаа. ХӨСҮТ-өөс өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэлээ. Мөн өчигдөр Сидней Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 зорчигчоос сэжигтэй гэж үзэн, хоёр зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Өнөө өглөө сорьц цуглуулах ажил эхэлсэн.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Эдгэрч гарч байгаа оюутнуудын 4 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй" гэв.

    Монгол Улсад коронавирусийн халдварын  батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.

Таны сурталчилгаа