Цаг үеийн мэдээ

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод тус улсын оюутан залуусыг хамарсан эх орноосоо урвагчдыг эсэргүүцсэн жагсаал болсон байна.

Кимийн дэглэмийг эсэргүүцсэн янз бүрийн уриа лозунгтай бөмбөлгийг Умард Солонгосын дүрвэгсдийн бүлэг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс хөөргөх явдал их байдаг юм. Үүнийг эсэргүүцсэн Умард Солонгосын залуучууд цагаан цамц, улаан зангиагаар ижилсэн “Эх орноосоо урвагчид бол нийгмийн хог шаар, тэднийг тасчин хаяя” хэмээн дуу хоолойгоо нийлүүлсэн байна.

Энэхүү эсэргүүцлийн жагсаалд Хойд Солонгосын залуучуудын холбооны гишүүд болон оюутнууд оролцсон талаар тус улсын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ. Эх орноосоо урван дүрвэгсдийг эсэргүүцсэн жагсаалыг Умард Солонгосын эрх баригчдын зүгээс зохион байгуулсан тавилттай жагсаал хэмээн олон улсын тавцанд үзэж байгаа юм.

Умард Солонгос улс коронавирусний халдвар бүртгэгдээгүй орнуудын жагсаалтад багтаж байгаа бөгөөд жагсаалд оролцогчид бүгд амны хаалт зүүсэн байжээ.

Умард Солонгосын нутаг дэвсгэр рүү ухуулах хуудастай бөмбөлөг хөөргөж байгаа эх орноосоо урвагчдынх нь үйлдлийг таслан зогсоохгүй байгаатай холбогдуулан Өмнөд Солонгостой тогтоосон харилцаа холбооны бүх шугам, сүлжээгээ өнөөдрөөс эхлэн таслаж байгаагаа Умард Солонгос улс мэдэгдсэн юм.

Эх сурвалж: reuters

Таны сурталчилгаа